Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-31 12:43:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багийн Авто тээврийн товчооны гадаах нийтийн бие засах газарт нярай уналаа гэх дуудлага өчигдөр /2017.10.30/ 11 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид очиход хоёр метрийн гүнтэй нийтийн бие засах газарт тус аймгийн харьяат иргэн Ц /22 настай, жирэмсэн эх/ төрж, нярай хүүхэд нь унасан байжээ. Онцгой байдлын алба хаагчид нярайг эсэн мэнд гарган авч, нэн даруй аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хүлээлгэн өгсөн байна. 
Одоо эх, хүүхэд тус тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
                                                                                                                                         Б.Мөнхзул

関連ニュース