"Ногоон карт" сугалааны хөтөлбөрийг зогсоож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АП/. АНУ-д ажиллаж, амьдрах боломжийг орон орны иргэдэд олгодог “Ногоон карт” сугалааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Нью-Йорк хотод энэ мягмар гарагт ачааны машинаар найман хүнийг дайран хөнөөсөн Узбекистаны иргэн нь энэ хөтөлбөрт 2010 онд хамрагдан АНУ-д очсон хүн байсантай холбогдуулан тэрбээр ингэж үзэхэд хүрчээ.
"Ассошиэтед Пресс" агентлагийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Д.Трамп мягмар гарагт болсон террорист халдлагыг “аймшигтай хэрэг” гээд, гэмт этгээдийг нухацтай шалгахыг Нью-Йоркийн холбогдох албаны хүмүүст уриалсан байна. Тэрбээр “Гэмт этгээдийг Кубын Гуантанамогийн булан дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний баазын шоронд хорих хэрэгтэй” гэжээ. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тус шоронг хаах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан ч хааж чадалгүй албан тушаалаасаа буусан юм. 2008 оноос хойш тус шорон руу нэг ч хоригдлыг илгээгүй аж.
Д.Трамп хэлэхдээ “Би “Ногоон карт” сугалааны хөтөлбөрийг зогсоох асуудлыг нэн даруй авч хэлэлцэхийг Конгрессоос хүснэ” гэжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд сугалаагаар сонгогдсон хүмүүст АНУ-ын виз олгодог бөгөөд энэ хүмүүс нь эцэстээ Америкийн байнгын оршин суугч болдог юм. 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрийн хүрээнд жил бүр 50 мянган цагаач АНУ-ын байнгын оршин суугч болдог байна.

Г.Доржханд