Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт "Зэвсэг-2017" нэгдсэн арга хэмжээний хүрээнд галт зэвсгийн тооллого ирэх сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017.10.26-ны өдрийн А/196 дугаар тушаалаар “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж, "Галт зэвсгийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгүүдийг бүртгэж эхэлсэн байна.
Аймгийн Цагдаагийн газраас нийт иргэдээ эзэмшилдээ байдаг галт зэвсэгээ тооллогод бүрэн хамруулахыг уриалж байгаа бөгөөд "Галт зэвсгийн тухай хууль" зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох гэнэ.
Өнгөрсөн жилийн тооллогод өөрийн эзэмшлийн галт зэвсгийн мэдээллээ цагдаагийн байгууллагад бүрэн өгсөн иргэд иргэний үнэмлэх, галт зэвсгийн гэрчилгээ, галт зэвсгийн биет байдлыг бүтнээр, замаг, замгийн рам, гол төмрийн дугаар зэргийг тод харагдахуйц зургийг авч явуулах бөгөөд Цагдаагийн газарт зөвхөн галт зэвсгийн гэрчилгээг бүртгүүлэн тэмдэглэгээ хийлгэх аж.
Б.Мөнхзул