ХАМО иргэд уран дарханы сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-14 21:35:48

Баянхонгор /МОНЦАМЭ/. Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл", Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр"-өөс уран дарханы ерөнхий сургалтыг энэ сарын 20, 21-нд аймгийн Политехникийн коллеж дээр зохион явуулахаар болжээ.
Тус сургалт нь хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэд уран дарханы чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгох зорилготой. Сургалтад Баянхонгор аймгийн Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн нөхөрлөлийн гишүүд хамрагдах боломжтой юм байна.

Сургалтаар уран дарханы анхан шатны мэдлэг олгох хичээл зааж, гар аргаар болон цутгуураар бөгж, ээмэг хийх аргыг заах аж. Сургалтыг Ражив гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн багш болон уран дархчуудын төлөөлөл удирдан явуулна.
                                                                                                                         Б.Мөнхзул

関連ニュース