Түр оршин суугч иргэдтэй зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-15 13:05:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгор хот ба түр оршин суугч" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг аймгийн Хөгжимт драмын театрт болж байна. Тус нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Түр оршин суугчтай холбоотой нийгэмд тулгарч байгаа олон асуудал байгаагаас үүдэн тэдэнд түр оршин суугчдын талаарх холбогдох хууль тогтоомж, мэдээ мэдээллийг өгч байна. Энэ онд Баянхонгор аймагт 300 гаруй иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсоны 69 хүн нь түр оршин суугч иргэд байжээ. Мөн гэрээсээ хол сургуульд сурч байгаа түр оршин суугч буюу айлд байдаг хүүхдүүд гэмт хэрэгт илүүтэй холбогдож байгаа нь анхаарал татаж байгаа асуудал болохыг албаныхан хэлж байсан.

Мөн "Энэ жил Цагдаагийн газар 1645 галт зэвсгийг бүртгэлжүүлжээ. Эд зүйлээ бүртгэлжүүлэхдээ иргэд ихээхэн хариуцлагатай ханддаг хэрнээ өөрсдөдөө анхаарч мэддэггүй. Аливаа шилжилт хөдөлгөөн хийхдээ хуулийн дагуу бүртгэл мэдээлэл хийлгэж хэвшихгүй байгаа нь зөрчил үүсгэж байна" гэдгийг мэргэжлийн байгууллагынхан ярьж байна.

Хотын төвлөрлийг бууруулах тал дээр иргэдэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа тус хэлэлцүүлэг онцлогтой болж байгаа юм.

                                                                                                                                                Б.Мөнхзул
関連ニュース