Өмнөд Солонгост жагсаал болж, 29 хүн гэмтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭСӨҮЛ. /ЁНХАП/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод эсэргүүцлийн томоохон жагсаалын үеэр мөргөлдөөн болж, 29 хүн гэмтэж, 50 гаруй хүнийг баривчилсан тухай тус улсын хэвлэл мэдээллээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний хэрэгжүүлж буй хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэл, түүхийн хичээлийн хөтөлбөрийн өөрчлөлт оруулах зэрэг бодлогыг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан нь хүч хэрэглэсэн шинжтэй болгожээ.
Цагдаагийн хэд хэдэн ажилтан гэмтсэн гэсэн мэдээлэл бий ч, яг хэд гэдэг нь тодорхойгүй байна.
Өмнөд Солонгост сүүлийн долоон жилд болоогүй энэ томоохон жагсаалын үеэр 50 орчим үйлдвэрчний эвлэл, иргэний төрийн бус байгууллагын 130 мянга орчим хүн цугласан юм.
Х.Аминаа