Мотоциклийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай Баянхонгор аймгийн Засаг даргын А/767 дугаар захирамж гарчээ. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.3 дахь заалтуудыг үндэслэн тус захирамжийг гаргасан байна.
Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, хальтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлалаа. Захирамж энэ сарын 15-наас 2018 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүчинтэй юм.
Б.Мөнхзул