ИТХ-ын үе үеийн дарга нарын хөргийг байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-16 15:49:42
Баянхонгор /МОНЦАМЭ/. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын үе үеийн дарга нарын хөрөг зургийг Нутгийн удирдлагын ордонд хүндэтгэлтэйгээр байрлууллаа.
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 1992 оноос өнөөг хүртэлх хугацаанд ажилласан эрхмүүдийн зургийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Г.Болдоо зуржээ.                                                                                                                                               
25 жилийн хугацаанд Баянхонгор аймгийн ИТХ-д долоон дарга ажилласан бөгөөд одоогийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаярын зураг отголж байна. Б.Баатар, Л.Пүрэвгял, Р.Лхагвасүрэн, Ж.Ганхүлэг, Г.Батжаргал, Д.Ширмэн, Ц.Отгонбаярын хөрөг зургууд ийнхүү заларч байгаа ба өмнөх даргууд бүгд сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд ажилласан байдаг байна.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан Г.Батжаргал аймгийн ИТХ-д 2004 оноос хойш тасралтгүй дөрвөн удаа сонгогдсон цор ганц төлөөлөгч бөгөөд өдгөө аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Харин Баянхонгор аймгийн одоогийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Отгонбаяр/35 настай/ нь 21 аймгийн ИТХ-ын дарга нараас хамгийн залуу нь юм байна.
                                                                                                                                                     Б.Мөнхзул
関連ニュース