Аймгийн нөөцийн өвсний 80 орчим хувийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-17 11:27:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар 29.860 боодол өвс худалдан авахаар гэрээ байгуулснаас 22 мянга шахам боодол өвсийг татан байршуулаад байгаа юм байна.
Ингэхдээ Тэргэн нүүр, Шинэ эхлэл, ОССХ, Баян тоорой гэх дөрвөн аж ахуйн нэгжээс нэг бүрийн үнийг 9000-10400 төгрөгөөр, нийтдээ 256 сая төгрөгөөр худалдан авалтын гэрээ байгуулжээ.
Аймгийн Засаг дарга, ХААГ, сумдын удирдлагууд зөвшилцөн Улсын нөөцийн цэг салбар, сумдын байр савны хүрэлцээ зэргийг харгалзан Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Бууцагаан сумд нийтдээ 12 мянган боодол өвсийг байршуулахаар тохирчээ.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймгийн нөөцийн өвс бүрдүүлэх ажлыг "Хонгор шинэ агро" ОНӨҮГ хариуцан ажиллаж байна.
                                                                                                                                                 Б.Мөнхзул 
 

関連ニュース