500 орчим хүнийг байнгын ажлын байранд зуучилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ оны эхний гурван сарын байдлаар 497 хүнийг байнгын ажилд зуучлан, 353 хүнийг түр ажлын байраар хангажээ.
Мөн 208.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 89 хүн байнгын ажилтай болж, 220 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт 138 хүн хамрагдаж, нийт 1076 хүний амьдралыг дэмжиж, өрхийн орлогыг дээшилсэн байна. Түүнээс гадна аймгийн ХХҮГ-аас ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш, залуучууд 3000 шахам хүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг үзүүлж, 853 хүнийг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр зөвлөгөө мэдээллээр хангажээ.
Сонирхуулахад, Төвлөрлийг сааруулах, сумдын ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийг шийдвэрлэх, мал аж ахуй эрхлэх сонирхол бүхий залуу гэр бүлүүдийг дэмжих зорилгоор “Илгээлтийн эзэн-Малжуулах хөтөлбөр”-ийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор сумын 100 өрхийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 210.0 сая, орон нутгийн 90.0 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулах ажлыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт хамрагдсан өрх тус бүр 100 толгой малтай болж, хөдөө сумдад шилжин суурьшсан бөгөөд ийнхүү хөдөлмөрийн насны 205 хүн байнгын ажилтай, орлоготой болсон байна.

Б.Мөнхзул