Н.Жамбаа баатарын хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор хотноо Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид үндэсний дээл хувцсаараа гоён, өргөн хүрээнд оролцов.
Мөн үеэр Баянхонгор аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүний ёслол, нэр бүхий хүмүүс төрийн захиргааны алба хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулсан бөгөөд тангараг өргөж байгаа алба хаагчдаас хамгийн ахмад нь болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Баттөр тангараг уншжээ.
Баянхонгор аймагт 70 орчим жилийн түүхтэй тусгаар тогтнолын багана байдаг. Харин энэ өдөр Н.Жамбаа баатарын хөшөөнд цэцэг өргөсөнд гайхах хүн цөөнгүй байлаа. Тусгаар тогтнолын гэж олноо нэрлэгдсэн баганыг 1945 онд бүтээж, 1974 онд аймгийн намын хороо, захиргааны өмнөө сэргээн засварлан байрлуулсан байдаг ажээ.

Б.Мөнхзул