Төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-11-27 11:30:06
МОСКВА. /РИА Новости/. Чеченийн төрийн тэргүүний албан тушаалыг дараагийн хүнд шилжүүлэн өгөх “цаг нь болсон” гэж тус Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров телевизийн “Россия 1” сувгийн сутгүүлч Наиля Аскер-Заде-тай ярилцахдаа мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжлав.
 
“Албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь миний мөрөөдөл. Бүс нутгийг удирдаж, Холбооны улсын удирдлагын өмнө ард түмэн хийгээд улсын төлөө хариуцлага хүлээнэ гэдэг бол маш нарийн түвэгтэй ажил. Би ядраагүй Орос улсын төлөө цаашид зүтгэхэд бэлэн. Гэхдээ манай улсад өөр хэв маягтай удирдагч хэрэгтэй байна. Ийм удирдагчийг сонгон гаргах цаг нь ч болсон. Над шиг тулалдаж, эмх журам тогтоох удирдагч шаардлагатай үе байсан. Харин өнөөдөр манай улсад энх амгалан байдал нэгэнт тогтсон болохоор өөрчлөлт хийх боломж бүрдсэн” гэж Кадыров ярьжээ.
 
Таныг залгамжлах чадвартай хүн байгаа юу гэсэн асуултад Чеченийн удирдагч хариулахдаа, “энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь Холбооны улсын удирдлага болон ард түмэнд байгаа” гэж тэмдэглэсэн байна.
 
Л.Батбаяр
関連ニュース