“Алтан хонх” тэмцээний ялагчид Пусан хотоор аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-27 15:29:29
Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Ханнарэ” ТББ-аас зохион байгуулсан “Алтан хонх” тэмцээний ялагчид тус улсын Пусан хотоор аялж байна. Аялагчид Пусан хотын аялал жуулчлалын салбарын томоохон үзвэрүүдийг үзэж, шүдний болон нүдний эмнэлгээр үйлчлүүлэн үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа аж.
“Ханнарэ” ТББ-аас Арвайхээр сумын EБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр “Алтан хонх” асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулж, түрүүлсэн хүүхдийн зардлыг даан БНСУ-д долоо хоног аялах эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай. Энэ жил тэмцээнийг найм дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд Мэргэд сургуулийн есдүгээр ангийн сурагчдын баг ялагч болжээ.
Б.Батчимэг
関連ニュース