ӨВӨРХАНГАЙ: Сарын дунд үеэс цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уурын байгууллагаас мэдээлэл хүргэлээ. Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд нутгийн хойд болон төв хэсгээр бороо орох ба сарын дунд үеэс цас орох төлөвтэй байна.
Аравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хангайн уулархаг нутгаар ахиу цас орох төлөвтэй байх бол 11, 12 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дундаж орчим байх юм.
2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоход нийт нутгийн 26.1 хувь нь нөөцтэй буюу хүрэлцээтэй байх бол 73.9 хувь нь хэтэрсэн үзүүлэлттэй байна. Даац олон дахин хэтэрсэн “улаан бүс”-д аймгийн ихэнх сумдын нутаг хамаарч байна.