Тогооч нар туршлага солилцож, мэдлэгээ дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас Тогооч нарын холбооны Увс аймаг дахь салбар, “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэг хамтран “Хоол тэжээл-эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүнс-эрүүл хүүхэд” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтын гол зорилго нь цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршжээ. Сургалтад Увс аймгийн 19 сум болон Улаангом сумын 14 цэцэрлэгийн тогооч нар гээд нийтдээ 35 хүн хамрагдсан байна. Сургалтын дараагаар тогооч нар Улсын тэргүүний “Солонго” дөрөвдүгээр цэцэрлэгт дадлага хийсэн бөгөөд дөрвөн багт хуваагдан тогоочийн зайлшгүй мэдэх онол, тест ажиллаж хоолны цэс зохиож, шинэ санаа гаргахаас гадна, хоол хийх аргачлалд суралцжээ. Сургалтын сүүлчийн өдөр тогооч нар сурсан зүйлээ бататгаж “Эрүүл хүнс-эрүүл хүүхэд” нэртэй хоолны үзэсгэлэн гаргасан байна. Тус үзэсгэлэнг БСУГ-ын төлөөлөл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн ажилтнууд, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, эмч нар, эцэг эхийн төлөөлөл гэх мэт 100 гаруй хүмүүс үзэж сонирхжээ.

Б.Батхүү