Монгол-Оросын найрамдалт харилцааг сурагчид гар зургаар илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-28 20:55:02
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагаа” сарын аян Увс аймагт амжилттай өрнөж байна. Аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан явагджээ.
Нийтдээ 28 хүүхэд оролцсон энэхүү уралдааны эхний дөрвөн байр эзэлсэн сурагчдад аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул шагнал гардуулж, цаашдын хичээл сурлагад нь амжилт хүслээ. Тус аяны хүрээнд өмнө нь албан байгууллагын дарга, эрхлэгч нарын дунд “Орос хэлийг хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээн зохиосон юм.
Б.Батхүү
関連ニュース