Барак Обама Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Хятад, Энэтхэг, Франц зэрэг улсаар аялахдаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтай уулзахаар төлөвлөж байна гэж Барак Обамагийн албан ёсны төлөөлөгч Кэти Хилл мэдэгдсэн тухай телевизийн "Си-Эн-Эн" суваг мэдээлэв.
“АНУ-ын ерөнхийлөгч байхдаа Барак Обама дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөх зэрэг асуудлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй нягт хамтран ажиллах харилцааг бүрдүүлсэн юм. Тэрбээр Ши Жиньпинтэй нүүр тулан уулзах бодолтой байгаа” гэж Кэти Хилл тэмдэглэсэн байна.
АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч Барак Обама мягмар гарагт аялалдаа гарах аж. Тэрбээр Шанхай хотод болох дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чуулга уулзалтад илтгэл тавих юм байна. Харин Шинэ-Дели хотод Энэтхэгийн нэлээд ирээдүйтэй залуусын төлөөлөл болох 280 хүнтэй болон тус улсын Ерөнхий сайд Нарендро Модитой уулзах аж.

Э. Аянзаяа