Хятадын Коммунист нам дэлхийн улс төрийн намуудтай харилцаагаа бэхжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятадын Коммунист нам /ХКН/ дэлхийн улс орнуудын улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зэчи мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
ХКН нь Бээжин хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3-ны хооронд болсон “Дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний уулзалт” хэмээх бага хурлыг зохион байгуулсан байна. “Энэ дэлхийг илүү сайн сайхан болгож, нийтээрээ хөгжсөн нийгмийг бий болгох”-д хувь нэмрээ оруулахыг өчигдөр болсон бага хурлын хаалтын ёслолын үеэр ноён Ян Зэчи үг хэлэхдээ дэлхийн улс төрийн намуудад уриалсан байна.

Мөг уг бага хурал нь илүү өргөн цар хүрээг хамарсан, дэлхийд нөлөө бүхий улс төрийн яриа хэлэлцээний дээд түвшний платформ болж өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Г.Доржханд