Туркийн ерөнхийлөгч Грект айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Афин. Шиньхуа/. Ерөнхийлөгч Прокопис Павлопулосын урилгаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 12 дугаар сарын 7-8-нд манай улсад айлчилна гэж Грекийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн тухай "Шиньхуа” агентлаг мэдээлэв. Энэ нь Грект сүүлийн 65 жилийн хугацаанд Туркийн төрийн тэргүүн айлчлах гэж буй анхны тохиолдол юм.
12 дугаар сарын 7-8-нд болох айлчлалын үеэр Туркийн төрийн тэргүүн Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзах юм байна. Түүнчлэн тэрбээр Грекийн үндэсний цөөнх болох лалын шашинт олноорооо амьдардаг Фракия дүүрэгт очих аж.
Айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид хоёр талын харилцаа, дүрвэгсдийн хямрал, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал болон Турк-Европын Холбооны харилцааг бэхжүүлэх асуудлуудыг авч хэлэлцэх аж.

Э. Аянзаяа