Төсөл сонгон шалгаруулахдаа нээлттэй явуулдаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 2017 онд олгосон зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд АН-ын бүлгийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Бат-Очир, Төсөв сонгон шалгаруулах мэдээлэл хомс байсан, намын гишүүддээ зээл олгосон гэсэн мэдээлэл байна. Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациар дамжуулан хүүгүй зээл олгосон нь хуульд нийцэж байгаа юу, мөн ажлын хэсэг зээлийн олголтод ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгасан уу, ИТХ-ын төлөөлөгч О.Мөнхбат Баянлиг суманд цагаан будаа тариалахад 95 сая төгрөг олгосон. Энэ санхүүжилтыг ямар компанид өгсөн бэ хэмээн тус тус тодруулав.
Холбогдох албаныхан, "Аудитын газрын 2018 оны төлөвлөгөөнд уг зээлийн хэрэгжилтийг шалгах асуудал багтсан бөгөөд зээлийн хэрэгжилт, үр дүнг шалгана. Нөгөө талаар уг зээлийг Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациар дамжуулан олгосон нь хуулийн ямар нэг заалтыг зөрчсөн зүйл байхгүй"-г хэллээ.
ИТХ-ын төлөөлөгч О.Мөнхбатын асуултад, Баянлиг суманд цагаан будаа тариалахаар иргэн Ж.Ганхуяг 10 га газар бэлдсэн, цагаан будааг тариалж нутагшуулахад гурван жил шаарддагддаг байна. Энэ жилийн тухайд найман сортын цагаан будааг тариалсан, 2020 он гэхэд сонгогдсон сорт нутагшиж, Баянхонгорчууд нутгийн хөрсөнд тариалсан цагаан будаагаар хангагдах аж. Ажилчдынхаа цалинг цаг тухайд нь олгосон, 20 орчим ажлын байр бий болгосон гэсэн тайлан мэдээг Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорацид ирүүлжээ. Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадоржийн хэлж байгаагаар энэ жил нийт газар нутгийн хэмжээнд гантай байсан нь ургацад сөрөг нөлөөлсөн байна. Анх тус компани 200 га-д тариалалт хийхээр гэрээ байгуулсан ч будааг нутагшуулах, зөв сортоо сонгохоод хугацаа хэрэгтэй гэдгийг онцолж байв.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, “Шат шатандаа сахилга хариуцлагыг өндөржүүлэх үүрэг, даалгавар аваад ажиллаж байна. Бид энэ чиглэлд санаачилгатай ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлд олгосон зээлийг үр өгөөжтэй байлгахад онцгой анхаарах ёстой. Энэ дагуу ч ажил явж байгаа гэж ойлгож байна. Ингэхгүй бол өмнөх үеийн олгосон зээл шиг замхарч, эзэн холбогдогчгүй, эргээд гарт баригдах ажилгүй болчихож мэднэ” гэдгийг Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпораци, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдэд хэллээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Баянхонгор үйлдвэржилт, хөгжлийн корпорациар жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхэд амжилттай ажиллаж байна. Цаашид төслийг сонгон шалгаруулахдаа нээлттэй байдлаар явуулах нь зөв. Ингэж байж намын гишүүд, хамаатан садандаа өглөө гэдэг асуудлыг нэг мөр болгоно” гэдгийг хэлэлцүүлгийн төгсгөлд хэллээ.
Сонирхуулахад, Улирагч сарын 25-ны өдрийн тогтоолоор гарсан ажлын хэсгийн ажилласан тайлангаас харахад Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорациас 560 сая төгрөгийн зээлийг 14 ААН-д олгожээ. Тус хөрөнгө нь хүүгүй, гурван жилийн хугацаатай, зээлийн эргэн төлөлтөд ямар нэгэн асуудал үүсээгүй гэж байна. Ажлын хэсгийн гишүүд зээл авсан зарим ААН, иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. ААН, иргэд авсан санхүүжилтийнхээ хүрээнд зээлийг зориулалтын дагуу ашиглаж байна. Мөн эхний аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь хийгээд эхэлжээ.
Ажлын хэсэг хэд хэдэн зөвлөмжийг гаргасан байна. Уг зөвлөмжид зээлийн саналд хэдэн иргэнийг ажлын байраар хангасан талаарх тоо байхгүй, зээлийг танил тал, садан төрөлдөө өгдөг гэсэн хардалтыг арилгахын тулд мэдээллийг нээлтэй болгох, зээл авсан иргэд, ААН-ийн хаягыг тодорхой болгох зэрэг асуудлыг тусгасан байна.
Б.Мөнхзул