Т. Эрдоган Израилийг “эзлэн түрэмгийллийн болон террорист аллагын” орон гэж нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /ТАСС/. Туркийн Стамбул хотод болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Израилийг “эзлэн түрэмгийллийн болон террорист аллагын” орон гэж нэрлэжээ.
“Израиль бол эзлэн түрэмгийллийн болон террорист аллагын орон. Израилийн засгийн газар зэвсэггүй хүмүүсийг тамлан зовоож байна” хэмээн Т.Эрдоган хэлэхдээ Израилийн цэргүүдийн дунд зогсч буй нүд нь боолттой палестин залуугийн гэрэл зургийг харуулсан байна.
Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад 48 улсын төлөөлөгчид оролцсон байна. Хуралдааны дараа төгсгөлийн баримт бичгийг батлах бөгөөд түүнд Иерусалимын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрт өгөх хариуг тусгах аж.

Э. Аянзаяа