Баянхонгорын шууд нислэг энэ долоо хоногт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн Ерөнхий газраас өвлийн туршид шууд нислэг төлөвлөн Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд энэ сарын 21-нээс нислэг хийж эхлэхээр болсон талаар бид мэдээлсэн. Нээлтийн урамшуулал болгож 12 дугаар сарын 21, 28-ны нислэгийн билетийн үнэ нэг талдаа 99.000 төгрөгөөс 69.000 төгрөг болж хямдарчээ.
"Нислэгийн энгийн тариф 99.000 төгрөг байх ба долоо хоног бүрийн пүрэв гарагт нислэгтэй. Хоёр талдаа нислэгийн тийз захиалвал нийт үнийн дүнгээс 54.000 төгрөг хэмнэх боломжтой"-г холбогдох газрынхан хэлж байна. Харин ирэх хоёрдугаар сараас үнийн тарифт өөрчлөлт орж, тус үнээрээ гуравдугаар сарыг дуустал үйлчлэн өвлийн шууд нислэг зогсох аж.
Орон нутаг руу автозамаар зорчиход цаг агаарын бэрхшээл, замын нөхцөл байдал хүндрэх, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэх зэргээр хугацаа их алддаг байдалтай холбогдуулан тус нислэгийг энэ өвлөөс туршиж байгаа юм байна. Цаашид хэрхэх талаар нислэг зогсох үеэр хэлэлцэх гэнэ.
Б.Мөнхзул