Энэ онд мянга гаруй хүн ажлын байртай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг дээшлүүлэх ажлын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар 1264 хүнийг байнгын болон түр ажлын байраар хангаж, 853 хүнийг зөвлөгөө мэдээллээр хангасан байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 12 төгсөгч 22.0 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 92 иргэн хамрагдаж 150.0 сая төгрөгийн дэмжлэг өгчээ. Мөн ажил олгогчид дэмжлэг олгох арга хэмжээнд 12 иргэнийг авч байнгын ажлын байртай болгосон 5 аж ахуй нэгжид 28.0 сая төгрөгийн урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлд аж ахуйн нэгж болон 22 хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдан 208.7 сая төгрөгийн зээл авч 89 хүн байнгын ажлын байртай болсон байна.
Политехникийн коллеж төгсөгчдөөс "Урлан", "Амжилтын гараа", "Эхлэл", "Тэргүүн", "Хос нэхээс" бүлгүүд байгуулан 23 төгсөгч байрын ажлын байртай болж, тогтвортой ажиллаж байна. Мөн мэргэжлийн нэг жилтэй ангийн 158 суралцагч төгссөнөөс 51 төгсөгч аж ахуй нэгжид дадлага ажил гүйцэтгэн дадлагажсан бол 16 байнгын ажлын байранд зуучлагджээ. Бизнес инкубатор төвд 11 мэргэжлээр 27 суралцагч дадлагажин бойжиж, ажлын байраар хангагджээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийтийг хамарсан ажлын 21.5 сая төгрөгийн санхүүжилтээр 296 хүн, 9 бүлгийн 57 иргэн хүнсний ногоо тариалж, нийт 353 хүн түр ажлын байраар хангаж, амьжиргааг дэмжсэн бол хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэн 48.0 сая төгрөгийн дэмжлэг, хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрт 87 хүн хамрагдаж, 3.5 сая төгрөг зарцуулж, мэргэжилтэй болгон, аж ахуй эрхлэлтийн сургалтад 73 иргэн хамрагдаж 1.3 сая төгрөг санхүүжилт олгосон байна.
Сонирхуулахад, Нутгийн бренд бүтээгдэхүүний борлуулах “Баянхонгорт үйлдвэрлэв” дэлгүүр саяхан байгуулагдсан бөгөөд орон нутгийнхаа ЖДҮ-ийг дэмжих үүднээс дэлгүүрийн түрээсийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөхөөр болжээ.
Б.Мөнхзул