НҮБ-ын тогтоол бол түрэмгийлсэн үйлдэл гэж БНАСАУ үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. Хоригийг чангатгах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоолыг БНАСАУ эрс эсэргүүцэж байгаа бөгөөд уг тогтоол нь Солонгосын хойгт байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн түрэмгийлсэн үйлдэл гэж үзэж байна. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч ингэж мэдэгдсэнийг Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ дамжууллаа.
“АНУ-ын зүгээс учруулж буй цөмийн аюулыг бүрмөсөн үгүй болгож, хүчний тэнцвэрийг тогтоох үүднээс манай улс цөмийн батлан хамгаалах хүчин чадлаа цаашид бэхжүүлэх болно” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“БНАСАУ нь Америкийн нутаг дэвсгэрт бүхэлд нь аюул учруулж чадах стратегийн гүрэн болсныг АНУ мартах ёсгүй. Хэрвээ АНУ амар амгалан байхыг хүсч байгаа бол БНАСАУ-ын талаарх дайсагнагч бодлогоосоо татгалзах хэрэгтэй” гэж Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
Сануулан дурдахад, 11 дүгээр сарын 29-ний өдөр БНАСАУ баллистик пуужин туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тус улсын эсрэг авсан хоригийг чангатгах тухай тогтоолыг энэ сарын 22-ны өдөр санал нэгтэйгээр баталсан билээ. Тогтоолын дагуу Умард Солонгост нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээнд хязгаарлалт тогтоосноос гадна тус улсын цагаач ажилчдыг 24 сарын дотор нутагт нь буцаах шаардлагыг НҮБ-ын гишүүн орнуудад тавьсан байна.

Түүнчлэн БНАСАУ-ын худалдан авч буй үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнд техник, тээврийн хэрэгслийн импорт болон тус улсын экспортын гол гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хязгаарлалт тогтоосон байна.
Г.Доржханд