Яриа хэлэлцээ хийхэд туслахад Орос бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-25 18:00:48
МОСКВА. /РИА Новости/. Яриа хэлэлцээ хийж эхлэхийг ОХУ-ын эрх баригчид Умард Солонгос болон АНУ-д уриалж байна хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн тухай РИА Новости агентлаг уламжлав.

С.Лавров мэдэгдэхдээ “Солонгосын хойгийн асуудлыг яриа хэлэлцээний үндсэн дээр шийдвэрлэхийг талуудад уриалж байна. Үүний тулд Пхеньянтай харилцаагаа таслах бус хөгжүүлэх шаардлагатай. Умард Солонгос төдийгүй АНУ болон түүний холбоотнууд хямралыг өдөөн хатгах аливаа алхмаас зайлсхийж, яриа хэлэлцээ хийж эхэлнэ гэдэгт бид бат итгэж байна. Орос улс яриа хэлэлцээ хийхэд бүх талаар тусалж дэмжих болно” гэжээ.
 
Э. Аянзаяа
 
関連ニュース