Либерийн ерөнхийлөгчөөр хөл бөмбөгчин байсан хүн сонгогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОНРОВИ. /Би-Би-Си/. Баруун Африкийн Либери улсын ерөнхийлөгчөөр хөл бөмбөгчин байсан Жорж Веа сонгогдох нь үндсэндээ тодорхой болоод байна.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, тус улсын СЕХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “Нийт саналын хуудасны нь 98 хувийг тоолсны дараах байдлаар Жорж Веа 60 гаруй хувийн санал аваад байна” гэжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард тус улсад явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авч чадаагүй учир энэ долоо хоногийн мягмар гарагт дахин сонгууль хийсэн юм.
Ж.Веа нь Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд Нобелийн Энх тайвны шагналт Эллен Жонсон Сирлифийн халааг авна.
Өдгөө 51 настай Ж.Веа нь 1990-ээд оны үед Италийн мэргэжлийн хөл бөмбөгийн “Эй-Си Милан” багт довтлогчоор тоглож байсан юм. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА 1995 онд түүнийг “Оны шилдэг тоглогч”-оор тодруулж байв. Тэрбээр ФИФА-гийн “Оны шилдэг тоглогч” бөгөөд “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн цорын ганц африк хүн юм.
Тэрбээр 2002 онд зодог тайлсныхаа дараа улс төрд хөл тавьж, Либерийн парламентын гишүүн болжээ. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр нэр дэвшсэн боловч Э.Ж.Сирлифт ялагдаж байв.
Э.Ж.Сирлиф нь олон жил иргэний дайны хөлд нэрвэгдээд байсан Либери улсыг хөл дээр нь босгохын төлөө их ажил хийсэн хүн юм. Гэсэн хэдий ч өнөөдөр тус улсад ядуурал хамгийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна.
Ажилгүй залуус, ядуусын дэмжлэг Ж.Веа-г энэ сонгуульд ялахад ихээхэн нөлөөлжээ.

Г.Доржханд