Өгийнуурын иргэд өмхий үнэртсэн орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төв нь хүйтэн, өмхий үнэртсэн орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сумынхаа иргэдэд хүргэж байна.
Тус Эрүүл мэндийн төвийн барилгыг 2011 оноос аймгийн “Хасу мандал” ХХК улсын төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд барьж байх хугацаанд өрлөгийг нь нураах шийдвэр гарч байсан ч нураалгүй үргэлжлүүлэн барьсан байдаг. Мөн улсын комисс хүлээж авахгүй таван удаа буцаасан бөгөөд 2016 оны наймдугаар сарын 31-нд ирсэн улсын комисс хүлээж авч, 5 жилийн дараа ийнхүү ашиглаж эхэлжээ.
Хүлээн авах үед халаалтын зуухны тогоо цоорсон, халаалт өгөх боломжгүй байсан байна. Одоо хэр нь барилгын бүх өрөөнүүд хүйтэн хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээ ч үр дүнгүй, ханиад хүрээд буцаад гардаг байна. Мөн цахилгааны холболт авулгүйн шаардлага хангаагүй, бохирын цооног байнга хальж үмхий үнэртдэг байдал нь эмнэлгийн ажилчдын ажиллах, хэвтэн эмчлүүлэгчдийн эмчлүүлэх, ая тухтай байдлыг алдагдуулж байна гэдгийг тус эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд хэлж байна. Энэ байдлыг цэгцэлж шийдвэрлэж өгөхийг хүсч холбогдох хүмүүст хандсан ч одоог хүртэл ямар нэг арга хэмжээ, ажил хийгдээгүй байна.

Б.Гэрэлт-Од