Иргэний бүртгэлийн газрын ачаалал нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр гадаад паспортны хугацаа нь дууссан бол сунгуулахгүй дахин шинээр авахаар болж, энэ ажил 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл тус өдрөөс хойш Сүхбаатар аймгийн Иргэний бүртгэлийн газрын ачаалал эрс нэмэгджээ.
“Он гараад ажил эхэлснээс хойш буюу ажлын сүүлийн гурван өдөрт гэхэд 20 гаруй иргэн шинээр гадаад паспорт авахаар манайд хандаад байна. Үүнтэй холбоотойгоор манай ачаалал эрс нэмэгдсэн гэж хэлж болно. Одоогоор иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй, бидний үйл ажиллагаанд хүндрэл учирсан зүйл байхгүй. Бидний хувьд иргэдээс материалаа бүрдүүлж аваад хойшоо явуулдаг. Уг нь 15-20 хоногт хэвлэлтээс гараад ирдэг ч сүүлийн үед янз бүрийн шалтгаанаас болоод доод тал нь нэг сар болж байж ирдэг болсон” гэдгийг Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Д.Ганзориг хэллээ.

Т.Одончимэг