Нийтийн эзэмшлийн орон сууцнуудыг орцыг гэрэлжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт суманд нийтийн эзэмшлийн 200 гаруй орон сууц бий. Эдгээрээс ихэнх орцны гэрэл асахгүй болсон. Тэгвэл тус сумын ЗДТГ-аас бүх байрны орцнуудын гэрэлтүүлгийг шинэчлэх ажлыг хийж байна. Энэ ажилд нийт 10 орчим сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Өмнө нь бүх байрнуудын орц гэрэлтэй байсан ч эвдэрч хэмхрэн, мөн орцны гэрэлний төлбөрийг хэн хаанаас өгөх нь тодорхойгүй байсан учир ихэнх орцны гэрэл асахгүй болж, иргэд харанхуй орцоор явдаг байсан. Харин энэ удаад бүх орцонд тоолуур суулгах бөгөөд тухайн орцны айл өрхүүд сарынхаа гэрлийн төлбөрийг тухайн сардаа хувааж төлөхөөр зохицуулжээ.
“Орцны гэрэлтүүлгийг шинэчлэхэд шаардлагатай бүх материалын болоод ажлын хөлсний мөнгийг Баруун-Урт сумын ЗДТГ-аас гаргаж байгаа. Өмнө нь нийт байрны 20-30 хувь нь л тоолууртай байсан. Бусад нь тоолуургүй учир гэрлийн мөнгийг хэн төлөх нь тодорхойгүй, улмаар сумын ЗДТГ-т өр үүсч, жилд дөрөв орчим сая төгрөгийг байрнуудын орцны гэрэлтүүлгийн төлбөрт төлдөг байсан. Харин энэ удаад манайхаас бүх засвар, шинэчлэлийг хийгээд өгч байна. Цаашид оршин суугчид орцны гэрлийн төлбөрийг хувааж төлөх журмаар явах юм. Одоогоор бид нэгдүгээр багийн байрны гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгаад, долоодугаар багийн байрнууд руу ороод байна” хэмээн Баруун-Урт сумын ЗДТГ-ын Барилга, дэд бүтэц, газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн З.Мөнхбаяр хэллээ.

Т.Одончимэг