Хүйтний эрч бага зэрэг суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-08 18:58:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс энэ сарын 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хугацааны эхэн болон сүүлээр Алтайн салбар уулсын нутгаар салхи шуургатай байх бол 13-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно, бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруунаас 4-9м/с, 9,13,14-нд Алтайн салбар уулсын нутгаар 10-12м/с хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна. 
Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус хүйтэн, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүйтэн, Эхийн голын нутгаар шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
                                                                                                                                  Б.Мөнхзул
関連ニュース