АНУ 5 сая доллар амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-19 14:28:56

ВАШИНГТОН. /Sputnik/. Гадаадын террористууд Сирид очих боломжийг бүрдүүлдэг, “Лалын улс”-ын террорист этгээдийн байрлалыг заасан мэдээлэл өгсөн хүнд 5 сая доллар өгнө гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдлээ.

“Тирад аль-Жарба буюу Абу-Мухаммед аль-Шимали гэх нэрээрээ зартай, “Лалын улс”-ын гол толгойлогчийн байрлалыг заах болон танихад туслах мэдээлэл өгсөн хүнийг 5 хүртэл сая доллароор шагнах санал дэвшүүлж байна” гэж лхагва гарагт хийсэн мэдээлэлд бичжээ.

Сирид Турк улсаар дамжин нэвтрэх аяллыг хөнгөвчлөх ажлыг аль-Шимали хариуцдаг байна. 2014 онд Европ, Австрали, Ойрхи Дорнодоос “Лалын улс”-ын ирээдүйн дайчдыг Сирид орж ирэхэд тэрбээр тусалж, Азаз сууринд “Лалын улс”-ын шинээр элсэгчдийг бэлтгэх төвийг  удирдаж  байжээ.

Аль-Шимали болон түүний удирддаг “Лалын улс”-ын Цагаачлал, хүн хүчний бэлтгэлийн хороо нь хууль бусаар хил давуулах, санхүүгийн шилжүүлэг, Европ, Хойд Африк, Арабын хойгоос Сири, Ирак руу хангамж зөөх ажиллагааг хариуцдаг  байна.

Х.Аминаа

 

関連ニュース