Жи Мобайлын сүлжээ тасарч малчид холбоо барих боломжгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг нэгдүгээр сарын 07-ны өдөр Цэцэг суманд ажиллаа. Сумын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн төлөв байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр тус сумынхан суманд тэжээлийн нөөц хомсдолтой байгааг дуулгаад 10 тн өвс авах хүсэлт тавилаа. Мөн үүрэн утасны Жи Мобайлын сүлжээ тасарч, малчид сумын төв холбогдох байгууллагуудтай холбоо барьж чадахгүй байгааг аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Цэцэг сум мал аж ахуйн гурван багтай. 300 гаруй малчин өрхийн нийт 200 гаруй мянган мал өвөлжиж байна. Тус сумын зарим газарт 5-10 см, ууландаа 15-20 см цастай байна. Сумын нийт нутгаар -30-32 с градус хүйтэн байна.
Мал дарагдаж үхэх, малын өтөг бууц хөлдөх зэрэг хүндрэл байгааг тус сумын малчид бас хэлж байв. Цэцэг сумын аюулгүйн нөөцөд 2000 орчим боодол өвс нөөцөлжээ. Үүнээс одоогийн байдлаар 300 орчмыг нь малчдад өгөөд байна. Тус сумынхан хадланг 30 орчим жил хийгээгүй байсан бол өнгөрсөн намар нэгдсэн зохион байгуулалттай хадлан бэлджээ. Ингэснээр задгайгаар 40-50 тн өвс хадаж хураасан байна.
А.Бямбасүрэн