Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 45-50 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-14 18:51:33
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын агаарын температурын дундаж нь Гурванбулаг, Заг, Байдрагийн нутгаар, Баянбулаг, Хүрээмаралын хойд хэсгээр 24-32 градус, Галуут, Баян-Овоо, Баянхонгор, Бөмбөгөр, Бууцагааны нутгаар, Баацагааны хойд хэсгээр 18.5-23.9 градус, бусад нутгаар 11.3-18.4 градус хүйтэн байна. Баян-Өндөр, Шинэжинстийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх аж.
Сарын сүүлчид ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүрч хүйтэрнэ. Бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, говиор шөнөдөө 20-25 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Энэ сард орох цасны хэмжээ нь Гурванбулаг, Байдраг, Галуут, Заг, Эрдэнэцогтын нутгаар Бөмбөгөр, Баян-Овоо, Өлзийтийн зүүн хойд хэсгээр, Баян-Өндөрийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэйг Баянхонгор аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. Мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа аж. 
                                                                                                                                       Б.Мөнхзул
関連ニュース