Дулааны станцын зураглал гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-17 19:34:19
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн дулааны станцын ТЭЗҮ-г дахин шинэчлэн боловсруулах ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт ТЭЗҮ боловсруулах ажлын ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын компанийн төлөөллүүд, Эрчим хүчний яамны холбогдох мэргэжилтнүүд зэрэг албаны хүмүүс багтжээ. Баянхонгор аймгийн талаас Засаг даргын орлогч Б.Батсуурь ерөнхий мэдээлэл, "Эрчим хүч" ЦТХХК-аас Эрчим хүчний хэрэглээ, хүчин чадлын талаар, "Чандмань Баянхонгор" ХК-иас цэвэр усны хэрэглээ, хүчин чадлын талаар мэдээлэл хийлээ. Мөн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс дулааны зуух болон дулааны одоогийн хэрэглээ, цаашдын төлөвлөлт зэрэг мэдээллийг өгсөн бол эрчим хүчний зохицуулах зөвлөл, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд холбогдох мэдээллээр хангасан байна. Ийнхүү тэд хамтран Дулааны станцын хүчин чадал, магистрал шугамын төлөвлөлт зэргийн зураглалыг гаргаж эхэлжээ.
                                                                                                                   Б.Мөнхзул
関連ニュース