ХАА-н салбарыг шилдгүүдийг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-24 19:17:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын тахиа жилийн шилдгүүдийг тодруулав.

Тодорхой журам болзлыг хангасан малчдын хөдөлмөр бүтээлийг төрийн зүгээс үнэлэх нь зүйтэй хэмээн зөвлөлийн гишүүд үзсэнээр энэ жил аймгийн аварга малчин 69, хошой аварга малчин нэг, аварга тариаланч тав, аварга саальчин гурав, шилдэг хот айл 15-ыг шалгаруулжээ. Мөн бэлчээрийн менежменттэй шилдэг сумыг болзлын дагуу шалгаруулахад Баянбулаг сум шалгарсан байна.

МАА, ХАА-н салбарт ажил бүтээлээрээ цойлсон аймгийн аваргуудын шагналыг хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу сар шинийн өмнөхөн болох "Сайн малчдын зөвлөлгөөн"-ий үеэр гардуулах аж.

                                                                                       


                                                                                                                       

      Б.Мөнхзул

関連ニュース