2017 оны “Ногоон элч “ нарыг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэл, цэвэр технологийг нутагшуулах, эко системийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгальд ээлтэй, чадвар дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг тодорхойлсон "Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр" бодлогын цогц баримт бичгийг боловсруулсан билээ.
Энэ хүрээнд тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь жилдээ "Ногоон элч" арга хэмжээг зохион байгууллаа. 2017 оны "Ногоон хөгжлийг сурталчлагч" номинацийн эзнээр НҮБ-ын МОН/16/301 төслийн орон нутгийн зохицуулагч Б.Баярсайхан, "Ногоон үйлдвэрлэл" номинацийн эзнээр иргэн М.Бат-Очир, "Ногоон ажлын байр" номинацийн эзнээр "Турлиахт" компаний захирал Д.Лхамсүрэн, "Ногоон байгаль" номинацийн эзнээр иргэн Ч.Билэгтмандах, "Ногоон эдийн засаг" номинацийн эзнээр "Дөргөн" хадгаламж зээлийн хоршоо тус тус шалгарлаа.
"Ногоон элч" нарын шагналыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар гардуулан өгч баяр хүргэв.

А.Бямбасүрэн