Шинээр мөрдөж эхэлсэн зарим хуулийг иргэд шүүмжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Жаахан шарга театрт Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултанд хариулт өглөө. Иргэдийн хувьд өдийг хүртэл тогтворжиж чадахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болоод аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг шүүмжилж байлаа. Эдгээр асуудал нь улс, аймаг орон нутгийн хөгжлөөс татаж, улмаар иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна гэв.
Шинээр хэрэгжиж эхлээд удаагүй ч ард иргэдийн маш их эсэргүүцэлтэй тулгараад байгаа зарим хуулийг ч орон нутгийн иргэд шүүмжилж байлаа. Татвар нэмэгдсэн асуудлыг саналаа хэлсэн иргэн бүр буруушааж байв.
Үүнээс гадна улс төрийн хариуцлага гэх тогтолцоо хаа хаанаа байхгүй болсныг мөн хэлж байлаа. Хариуцлага үгүй болж, намчирхал хэрээс хэтэрсэнээс болж орон нутгийн иргэд талцаж, хөгжлийг удаашруулж буйг иргэд шүүмжлэв. Тиймээс улс төрийн хариуцлагыг сайжруулж, хийж байгааг дэмжиж, хийрхэгчдийг дарж ажиллахыг Ерөнхийлөгчөөс хүсч байлаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Улс төрийн талцал, намчирхал гэдэг зүйл улс орны хөгжилд хамгийн ихээр чөдөр тушаа болж байна. Ялангуяа орон нутагт энэ намчирхал гэдэг зүйл огт хэрэггүй. Бүгд хамтдаа ирээдүйг, сайн сайхныг харж ажиллах ёстой. Ингэж чадвал хаа хаанаа хөгжих өргөн боломж байна.” хэмээн онцлов. Мөн иргэдийн тавьж буй асуудлыг шийдвэрлэх, хэлж буй санал санаачлагыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахаа илэрхийлсэн юм.

Төрийн тэргүүн маргааш Дорноговь аймагт ажиллана.
Т.Одончимэг
Төрийн тэргүүн маргааш Дорноговь аймгийн иргэдтэй уулзана.