Сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чанахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй сургууль цэцэрлэгийн удирдлагуудад хандаж ЕБС, түүний дотуур байр, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулахгүй байхыг анхаарууллаа.
Энэ нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7, Боловсролын тухай хуулийн 42.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн ийн хориг тавьж байгаа ажээ.
Боловсролын байгууллагын удирдлагууд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17 дугаар зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгджээ.
Ингэх учир нь цайны газар, зоогийн газруудад захиалгаар сар шинийн ууц,өвчүү чануулж болно.Харин сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулах нь хүүхдүүдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа алдагдах,цахилгаанб төлбөр өндөр гарах, тогооч нар зөвшөөрөлгүй ууц,өвчүү чанаж ажил орхигдуулах зэрэг зөрчлүүд гардаг учраас хууль,журмын дагуу анхааруулж байгаа юм байна.

А.Бямбасүрэн