Бүх нийтийн сонгуулийн саналын хуудсуудыг тоолж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-05 12:27:06
МОСКВА. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагт Коста-Рика улсад болсон ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал хураалт дуусч, сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар 18:00 цагт хаагдсан байна.

Сонгуулийн үйл явцыг бусниулсан үйлдэл гараагүй, санал хураалт тайван явагдаж дууссан талаар тус улсын Сонгуулийн дээд шүүх мэдээлжээ.

“Сонгуульд ялалт байгуулахын тулд бид шаргуу ажиллаж байна. Наад зах нь л сонгуулийн хоёр дахь шатанд оролцоно гэж үзэж байгаа” хэмээн  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй, “Үндэсний сэргэн мандалт” намаас нэр дэвшигч Фабрисио Альварадо мэдэгджээ. Тэрбээр өндөр үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
 
Эхний шатанд ялахын тулд нэр дэвшигчид 40-өөс доошгүй хувийн дэмжлэгийг авах шаардлагатай аж. Эхний шатанд ялагч тодрохгүй бол ирэх 4 дүгээр сарын 1-нд хоёр дахь шат эхлэх юм байна. 
Э. Аянзаяа 
関連ニュース