Харааны бэрхшээлтэй иргэд номын санд уншлагын өдөртэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь харааны бэрхшээлтэй иргэд долоо хоног бүрийн Баасан гарагт аймгийн Нийтийн номын санд цуглан ном уншиж хэвшжээ. Ингэхдээ брайль ном уншиж, брайль үсэг мэдэхгүй нэгэндээ анхан шатны мэдлэг өгөх үйл ажиллагааг давхар явуулдаг байна.
Аймгийн хэмжээнд 200 гаруй харааны бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэд дунд брайль үсэг мэддэг, уншиж бичиж чаддаг хүн тун ховор. Брайль үсэг заах эрхтэй сургагч багш хоёр байдаг. Сургагч багш нарын хувьд өөрсдийн хэмжээгээр брайль үсгийн сургалтаа явуулдаг хэдий ч энэ нь хангалтгүй байдаг. Тус сургалтыг улс болон аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр аймгийн хэмжээнд тогтмол зохион байгуулах шаардлагатайг хэлж байна.
Долоо хоног бүрийн уншлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Нийтийн номын сантай хамтран зохион байгуулж байгаа ба энэ нь тэдний хамтын ажиллагааны нэг хэсэг аж.
Харааны бэрхшээлтэй иргэд ч тус ажилд ихээхэн сэтгэл хангалуун байгаа гэнэ. Ном уншихаар ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг онцолж байлаа.

Т.Одончимэг