Долоо хоногийн дундуур бага зэрэг хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-13 09:24:19
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтрэх юм байна.
Тодруулбал, энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр,19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Мөн салхи  14-нд, 18-нд ихэнх нутгаар 10-12м/с, говийн нутгаар 16-18м/с хүрч ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с. 14, 15-нд бага зэрэг хүйтэрнэ.
Бусад хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байх бол говийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Эхийн голын нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 
                                                                                                                                                Б.Мөнхзул
関連ニュース