Аялал жуулчлалын салбарынхан зөвлөлдөх уулзалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас зохион явууллаа.
Уулзалтад аймаг, сумын удирдлагууд болон болон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, зоогийн газруудын төлөөлөл оролцсон байна.
Аялал жуулчлалын салбарыг аймгийн хөгжлийн тэргүүлэх салбар хэмээн үзэж, 2018 оныг Баянхонгор аймаг “Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласан. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн төсөвт Гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг байгуулан ажиллаж байгаа юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг хувийн хэвшилтэй уялдуулан хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр албаныхан онцолж байлаа. Мөн үеэр Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бололцоо байгаа эсэх, хөгжүүлэхийн тулд юу хийх талаар илтгэл тавьсан бол тус албаны ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийв. Түүнээс гадна тус албаны мэргэжилтнүүд зочлох үйлчилгээний байгууллагуудын стандарт, өнөөгийн байдал, орон нутагт аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төслийн мэдээлэл сэдвүүдээр зөвлөлдөх уулзалтад оролцогчдод мэдээлэл хийлээ.
Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд нээлттэй микрофон ажиллуулж иргэд, аж ахуйн нэгж, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрсэн байна.
Б.Мөнхзул