Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд эрэн хайх, аврах бүлэг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Онцгой байдлын газрын харьяа эрэн хайх, аврах бүлэг нээгдлээ. Зүүн гурван аймгийн аюулгүйн нөөцийн салбар тус суманд байдаг бөгөөд Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумдын газар нутаг нь гал түймэр гарах өндөр эрсдэлтэйгээс гадна байгалийн гамшигт хамгийн их өртдөг бүс нутаг. Тиймээс шинээр байгуулагдаж буй эрэн хайх, аврах бүлэг энэ бүхэнд хамгийн түрүүнд, түргэн шуурхай хүрч ажиллах юм.
“Сүхбаатар аймгийн хойд болон зүүн, зүүн урд хэсгийн нутгаар гал түймэр хамгийн их гардаг. Тиймээс бид өндөр эрсдэлтэй газруудад гал унтраах анги, эрэн хайх аврах бүлгийг шат дараатайгаар байгуулж байна. Эрдэнэцагаан суманд гал унтраах анги байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд гарсан ажлын үр дүн их. Харин Түмэнцогт суманд эхний ээлжинд бүлэг байгуулагдлаа. Хамгийн гол нь бид зүүн гурван аймгийн стратегийн зохицуулалт, өвсний аюулгүй нөөц тус суманд байдаг учир түүнийг түшиглэсэн. Тэгээд ч Түмэнцогт сум нь зүүн гурван аймгийн заагт байдаг учир хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр аймгуудын нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраахад мөн давхар үүрэг гүйцэтгэнэ. Цаашид тус бүлгийг анги болгон өргөжүүлэх зорилготой байгаа.” гэж аймгийн ОБГ-ын дэд хурандаа Ц.Энхбат хэллээ.
Бүлэгт найман алба хаагч ажиллах бөгөөд тэд тангарагаа өргөж, Түмэнцогт сумыг зорьжээ. Бүлгийн даргаар Онцгой байдлын албанд 10 жил ажиллаж буй Д.Цэрэнбат томилогдсон байна.

Т.Одончимэг