"Нүүдэлчин хайрцаг"-аар дамжуулан иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс экологийн боловсролыг иргэн бүрт олгох зорилгоор байгаль хамгаалах "Нүүдэлчин хайрцаг" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээд тусгай хамтгаалалттай бүс нутгийн сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад сургалт явуулж, хайрцгаа аялуулж байгаа аж.
"Нүүдэлчин хайрцаг"-нд Сүхбаатар аймагт байдаг хөхтөн ан амьтдын төлөөллийг харуулсан чихмэл, тэдгээрийн ул мөр, ялгадсуудын хиймэл загварууд, мөн байгаль орчны холбогдолтой ном, сургалт сурталчилгааны гарын авлагууд багтжээ. Хөхтөн ан амьтны ул мөрийн ажиглалтаар тухайн амьтны зан төлөв, араншинг шинжих боломжтой байдаг гэнэ.
“Бид сургалтаа хийхдээ багш яриад оролцогчид сонсоод байхаас илүүтэйгээр хүүхдийн өөрийнх нь мэдэж байгаа мэдлэг дээр нэмж мэдлэг олгонгоо танхимд сууж ярихгүйгээр тоглоомын байдлаар тухайн сэдвийнхээ талаар хэлэлцдэг. Ингэснээрээ оролцогчдын идэвх, олж авч буй мэдлэг илүү үр дүнтэй болдог. Сургалттай холбогдох хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайнууд бүгд бэлэн байдаг. Жишээлбэл, Сүхбаатар аймагт байдаг хөхтөн ан амьтдыг нэрлэ гэхэд хүүхэд болгон нэрлэдэг. Гэхдээ тухайн амьтныхаа онцлог, зан авир, үйл хөдлөл, хоол хүнсний талаар тэр бүр мэддэггүй. Энэ бүгдийг хүүхдүүдэд ойлгуулах замаар байгаль орчин, ан амьтадтайгаа хэрхэн харьцах тухай мэдлэгийг олгож байдаг. Энэ бол манай сургалтын гол цөм нь юм” хэмээн Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч Ц.Оюунгэрэл хэллээ.
Сургалтанд эхний ээлжинд сургуулийн багш нарын төлөөлөл, насан туршийн боловсролын багш, сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарыг хамруулж, сургагч багшаар бэлтгэсэн байна. Цаашид аймгийн бүх сумдад "Нүүдэлчин хайрцаг"-ийг бүх сумдад аялуулахаар төлөвлөжээ.
Мөн тус газрын зүгээс бүс нутагт нэн ховордоод буй монгол тарвага, саарал чоно зэргийг шинээр нутагшуулах, тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг шат дараатайгаар хийж эхэлжээ.

Т.Одончимэг