Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал үүрэгтэй сургагч багш нарыг бэлдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд тохиолддог үер, ган, зуд, түймэр, малын халдварт өвчин зэрэг 11 төрлийн гамшиг осол байдаг бол үүний зургаа нь Сүхбаатар аймагт мөн зонхилон тохиолддог. Эдгээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд шат дараатайгаар зохион байгуулах зорилгоор сайн дурын 15 сургагч багшийг бэлтгэлээ. Бэлтгэгдсэн багш нар сум, баг, иргэн бүрт хүрч ажиллах бөгөөд гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшиг осол болсон тохиолдолд хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдэг сургалт, сурталчилгааг хийх юм.
Аймгийн Улаанзагалмай хороо /УЗХ/, Онцгой байдлын газар /ОБГ/ хамтран гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж дээрх сургагч багш нарыг бэлтгэсэн юм.
“Манай залуу сайн дурын идэвхтнүүд маань өмнө нь Улаанбаатар хотод очиж гамшиг, онцгой байдлын үед мэргэжлийн анги байгууллагад нэмэлт хүч болж ажиллах талаар бэлтгэгдээд ирсэн. Харин энэ удаагийн давтан сургалтаар сургагч багш боллоо. Эдгээр залуус гамшиг, онцгой байдлын үед ОБГ-ын алба хаагчидтай эн тэнцэхүйц үйл ажиллагаа явуулах бол тайван үед гамшгаас урьчилан сэргийлэх ажлыг хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл учирч болох гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх тухай сургалт сурталчилгааны ажлуудыг ОБГ, УЗХ-той хамтран хийнэ. Хамгийн гол нь иргэдийн хандлагыг өөрчилж байж энэ ажил үр дүнтэй болно. Тиймээс сум бүрт, баг бүрт хүрч ажиллахын тулд тусгайлан бэлтгэгдсэн сургагч багш нар зайлшгүй хэрэгтэй. Энэ бол манай хоёр байгууллагын хувьд маш том хүч болно гэж бодож байгаа” хэмээн аймгийн УЗХ-ны дарга Т.Содномцэрэн хэллээ.
Харин аймгийн ОБГ-ын дарга Т.Энхбаатар хэлэхдээ “Аливаа гамшгаас хамгаалах хамгийн шилдэг арга бол урьдчилан сэргийлэх ажил байдаг. Тиймээс энэ ажилд эдгээр сургагч багш нар хамгийн их үүргийг гүйцэтгэнэ. Сургууль цэцэрлэг, албан байгууллагуудаас эхлээд сумдаар хүртэл явж иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хийх юм. Бидэнд нэмэлт хүч болох залуучуудаар хүрээгээ тэлж, эгнээндээ нэгтгэж байгаадаа үнэхээр баяртай байна.” гэсэн юм.

Т.Одончимэг