Хүнсний ногооны үнэ 300-1000 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-04 09:55:36
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны 4 дүгээр  сарын 03-ны байдлаар Ховд аймагт дотоодын үйлдвэрийн гурил  1 дүгээр  зэрэг  кг нь  1300, Улаанбаатар дээд гурил  кг нь 1800, хонины мах  кг нь  7000, ясгүй 7500,  үхрийн мах ястай  кг 7000, ясгүй 7500,  ямааны ястай мах  кг нь  5000, ясгүй 5500 төгрөгийн ханштай байна.
Хүнсний дэлгүүрүүдэд элсэн чихэр кг нь 2200-2800, цагаан будаа, кг 2300, сакура будаа кг нь 4200 төгрөгийн ханштай байна.Малын  шингэн сүү  литр нь  2000-2500 төгрөг байна.
Бензин шатахуун  А-80 1820,  А-92 1940, дизелийн түлш 2200 тус тус ханштай байна.
Хүнсний ногооны хувьд Ховд аймгийн Баруун бүс зах дээр  лууван кг нь 1000 төгрөг, сонгино 2500, сармис монгол кг нь 15,000, төмс кг нь 800,  байцаа /хятад/ кг нь 1800 төгрөгийн ханштай байж өмнөх саруудаас төмс хүнсний ногоо 300-1000 төгрөгөөр нэмэгджээ.
Харин Ховд хотын төв супер маркет нэртэй дэлгүүрүүдэд нүүр гарын саван орос саван 1200-1800, герман саван 2200-3000 төгрөг, барааны саван 800-1000, нойлын цаас 800-1500 төгрөгийн ханштай байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад савангийн үнэ 200-700 төгрөгөөр нэмэгдсэн байна.
                                                                                                                                           А.Бямбасүрэн
関連ニュース