“Залуучууд малчны хотонд” аянд 300 орчим залуус нэгдэж, малчдад тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-11 21:31:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хаан банктай хамтран “Залуучууд малчны хотонд” аяныг өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд өнөөдөр аяны хаалтын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж, идэвхтэй оролцсон байгууллагуудыг шагнаж урамшуулсан юм. Аянд 18-35 насны залуучууд оролцсон байна.

Өнгөрсөн өвөл аймгийн ихэнх нутгаар цастай, өвөлжилт хүндэрсэн, хүйтний эрч чангарсан цаг үед малчдад эд материалын болон сэтгэл зүйн, ажиллах хүчний дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн аянд 9 байгууллагын 300 орчим залуучууд нэгдэж, малчин 12 өрхөд 3.000.000 гаруй төгрөгийн эд материалын болон ажиллах хүчний дэмжлэг үзүүлжээ.
Б.Гэрэлт-Од
関連ニュース