Наран сумын шинэ эрүүл мэндийн төвийн шавыг тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Наран суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ эрүүл мэндийн төв баригдахаар болсон. Энэхүү шинэ ЭМТ-ийн барилгын шав тавих ёслол өнгөрсөн 18-ны өдөр боллоо. Хоёр давхар, 10 ортой тус эмнэлгийн барилгын гүйцэтгэгчээр Билгүүн од ХХК ажиллах бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.
Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Н.Батсанаа, Билгүүд од ХХК-ийн захирал З.Хишигбаяр, холбогдох албаны мэргэжилтнүүд болон Наран сумын удирдлагууд, ард иргэд оролцсон юм.
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу бид өнгөрсөн хоёр жилд нийгэм, эрүүл мэндийн салбарлуу чиглэсэн олон ажил, хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэсэн. Энэ онд хоёр ч сум шинэ эрүүл мэндийн төвтэй болох болно. Шинэ эмнэлгүүдийг ашиглалтад орох үед нь шаардлагатай зүйлсээр туслах, тодорхой хөрөнгө мөнгө шийдэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана гэдгээ аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг нээлтийн үгэндээ хэллээ.
Наран сум нь аймгийн төвөөс 220 километрт байрладаг, Сүхбаатар аймгийн алслагдсан сумдын нэг. Эрүүл мэндийн төв нь сумынхаа 1500 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмнэлэг нь мэргэжлийн боловсон хүчнээр 100 хувь хангагдсан, хэвтэн эмчлүүлэгчдийн найман ортой. Мөн бусад сумдтай харьцуулахад өчлөл бага гардаг сум юм. Харин эмнэлгийн барилга анх 1997 онд баригдсан бөгөөд үүнээс хойш нэг ч удаа их засварт ороогүй. Хана цууралт өгсөн, хана болон дээврээсээ маш их сийгдэг учир хүйтний улиралд өвчтөн хэвтүүлэх, эмч ажилтнууд ажлаа хийхэд хүндрэлтэй байдаг талаар эмнэлгийн эрхлэгч С.Ууганцэцэг ярьсан юм.
Улсын төсвийн 960 сая төгрөгийн өртөгөөр босох тус ЭМТ-ийн нэг давхарт амбулаторийн хэсэг байрлах бол хоёр давхарт хэвтэн эмчлүүлэгсдийн хэсэг байрлана. Шинэ эмнэлэг ашиглалтанд орсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрахын зэрэгцээ иргэдийн сэтгэл ханамж мөн дээшлэх учиртайг холбогдох албаныхан хэлж байлаа.
2018 онд Сүхбаатар аймагт улсын төсвийн хөрөнгөөр нэг сургууль, хоёр цэцэрлэг, хоёр эмнэлэг, хоёр соёлын тө, нэг сурагчдын дотуур шинээр баригдана.

Т.Одончимэг