Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 сая төгрөг хожжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллын сугалаанаас Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Гомбожавын Батцэцэг 50 сая төгрөг хожжээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, аав ээжийн хамтаар амьдардаг юм.
50 саяын азтан батламжаа гардан авахаар гэр бүлийнхний хамтаар Улаанбаатар хотыг зорьжээ. Үүнээс гадна энэ сарын тохирлоос мөн нэг саяын азтан гурав тодроод байгаа юм байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ нь хамгийн анхны супер хонжвор бөгөөд өмнө нь хамгийн дээд тал нь таван сая төгрөгийн азтан тодорч байжээ. Харин 2018 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар нийт 498 азтан тодроод байна гэж аймгийн Татварын хэлтсээс мэдээллээ.

Т.Одончимэг