Архангай аймгаас 14 иргэн “Хүндэт донор” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв, Улаанзагалмайн хороотой хамтран цусны донорын дэлхийн өдрийг "Бусдын төлөө цусаа өгч амьдрал бэлэглэе" уриан дор Г.Дэмид жанжны талбайд зохион байгууллаа. Энэ жилийн цусны донорын өдрийн нэг онцлог нь Монгол Улсын “Хүндэт донор” цол тэмдгээр 14 донор шагнуулсан явдал байлаа.
Бираабазарын Туяа, Чимэдцэрэнгийн Батцэцэг, Ренцэнлувсаны Наранцэцэг, Болоожийн Цэцэгмаа, Бадрахын Алтанцэцэг, Банзрагчийн Алтанцэцэг, Нямсүрэнгийн Орхонсэлэнгэ, Самбуугийн Оюунгэрэл, Пүрэвдоржийн Дүүриймаа, Юмжирмаагийн Долгорсүрэн, Цэенгийн Отгонбаяр, Самбуугийн Оюунчимэг, Жанцанхорлоогийн Ариунаа, Сүрэнгийн Лхамхүү нар “Хүндэт донор” болж энгэрээ мялаалаа.
Мөн "Донор хамт олон" байгууллагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгах газар, “Донор гэр бүл”-ээр Д.Энхбаатар, Б.Байгальмаа, Б.Сайнбаяр, Б.Бадамрагчаа нарын хоёр гэр бүлийг шагнасан юм. Мөн “Донор ба эгэлгүй баатар” нөхөрсөг волейболын тэмцээн зохион байгуулж, эхний гурван байрын шагналыг гардууллаа.
Архангай аймаг өнөөдрийн 14 хүндэт донортойгоо нийлээд нийт 41 Хүндэт донортой болж байгаа юм. Аймгийн төв Эрдэнэбулган сумын хүрээнд 298 сайн дурын авлагагүй идэвхтэн цусны донорууд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд цусаа бэлэглэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв нь 2016 онд “Эрүүл мэнд хөгжил хөтөлбөр -5” /ЭМХХ-5/ төслийн хүрээнд шинэ тоног төхөөрөмжтэй болсноор цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал нь хоёр дахин нэмэгдсэн байна.

Б.Гэрэлт-Од